Thursday, November 3, 2011

Залхуу хүн хурдан хөгширдөг

Ямар ч хүн байлаа гэсэн аль болох хөгширөхгүй байх, бас ажил хэрэг гялалзаж байхыг хүсдэг. Уг нь энэ хоёрыг удтал хадгалах нь нэг их хэцүү биш. Сэтгэл санааны эерэг зөв байдал, амьдралын эрүүл хэв маяг зэрэг нь амжилтын үндэс юм.
Харин эдгээрийг сахихад доорх хэдхэн энгийн журам тус болно.

1. Хэзээ ч хэтрүүлж бүү идээрэй.
Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхитэй байж, хурдан сэргэж, өвчнийг хялбархан давдаг. Гэхдээ ба хэт бага идэж болохгүй.

2. Хэрэв та самар ба жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний арьс үрчлээтэх нь тун бага болдог.
Энэ нь 20-30 насанд хамаарна. Хэрэв 40-өес дээш настай бол лууван сайн идээрэй. Харин 50-аас дээш настай бол сүү цагаан идээ их хэрэглэнэ. Бас зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магний шаардлагатай. Энэ бүхнийг цагаан идээ, бяслаг, цай ба кофеноос авдаг. ,

З. Өдөрт маш бага ажил амжуулдаг алхаж суух дуртай хүмүүс даруй таван насаар хөгширдөг ажээ.
Тэгэхээр сайн ажиллах хэрэгтэй. Гагцхүү ажлын цагаа зөв зохион байгуулбал эрүүл саруул байх юм. Өдөржин сууж ажил хийдэг бол зөв суух хэрэгтэй. Компьютерийн ард 6 цагаас илуү суувал хараа муудна.

4. Секс бол залуу насыг хадгалах гол зүйл юм. Ойрхон  секс хийдэг хүмүүс 14 насаар залуу харагддаг байна. Учир нь сексийн үед аз жаргалын даавар үүсэх ба энэ нь хүний биеийн дархлааг бэхжүүлж байдаг. Энэ нь 7 хоногт 3-4 удаа сексийн харьцаа байхад хэвийн гэж үздэг байна.

5. Ялангуяа ажил хэрэгч хүмүүс өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй. Бас өөрийгөө өндөр үнэлдэг бол стресст орох нь бага байдаг.

6. Өдөрт ердөө найман минут дасгал хийхэд нас уртасна гэсэн тооцоо байдаг. Аль болох явган явж зүрх судсаа эрүүлжүүл.

7. Шөнө унтахад өрөөний хэм 18-аас дээш байх ёсгүй. Тэгвэл арьс залуу байдаг.

8. Хэрэв гомдол цөхрөл бүхнийг хэнд хэлэхгүй зөвхөн өөртөө хадгалдаг бол хурдан өвчилнө. Судалгаанаас үзвэл ийм хүмүүсийн 64 хувьнь рактусдаг байна. Уйлах сайн. Уйлбал стресс тайлагдана.

9. Тархиа байнга дасгалжуулж,тамиржуулах ёстой. Үгийн сүлжээ тааж, гадаад үг цээжилж, цээжээр тоо бодох зэргээр тархиа ажиллуул. Оюун ухааны хөгширөл явагдахгүй.

10. Өлчир чийрэг бай. Өглөө шүршүүрт орох нь эрүүл ахуйн гэхээсээ чийрэгжүүлэх ач холбогдол ихтэй. Чийрэг хүн ханиад бүү хэл харшил тусдаггүй ажээ.


No comments:

Post a Comment