Tuesday, December 6, 2011

АНГЛИ ХЭЛНИЙ ҮГСИЙН АЙМАГ

        Англи хэл нь үгсийн арван аймагтай. Үүнд:
  1. НЭР ҮГ (The noun [naun]) teacher, pencil ... гэх мэт хүн юмны нэрийг заасан үгийг хэлнэ. Нэр үгийг толь бичигт англиар n гэж тэмдэглэдэг.
  2. ХАВСРАЛ НЭР (The Adjective [эеdзiktiv]) old, large... гэх зэрэг нэр үгт хавсарган тухайн нэр үгийн бэлэг шинжийг заадаг үг юм. Толь бичигт a, adj гэж 2 янзаар тэмдэглэдэг.
  3. ТӨЛӨӨНИЙ ҮГ (The Pronoun ['prounaun]) I, we, you, she, he ...гэх мэт бусад нэр үгийг орлон төлөөлөн заах үг болно. Толь бичигт pron гэж тэмдэглэдэг.
  4. ТООНЫ НЭР (The Numeral ['nju:mэrэl]) one, two, second ... гэх мэт тоо хэмжээ, дэс дарааг заадаг үг юм. Толь бичигт num гэж бичнэ.
  5. ҮЙЛ ҮГ (The Verb ['vэ:b]) to study, to work... гэх мэт үйл хөдлөлийг заадаг үг болно. Толь бичигт v гэж тэмдэглэдэг бөгөөд, заримдаа vt гэж хураангуйлсан нь тийм юмыг тэгнэ, ийм юмыг ингэнэ гэсэншиг юманд хандсан үйл үг буюу хэл зүйн нэрээр ТУСАХ ҮЙЛ ҮГ (transitive verb [t ra:nsitiv vэ:b]) гэсэн үг. Мөн заримдаа vi гэж бичсэн байдаг нь дээрхийн эсрэг буюу эс тусах үйл үг (intransitive verb [in'tra:nsitiv vэ:b ]) гэсэн санааг илэрхийлдэг.
  6. ДАЙВАР ҮГ буюу ҮЙЛ ХАВСРАЛ (The Adverb ['эеdvэ:b]) hard, very .. .гэх мэт үйл үг хавсрал нэр зэрэгт хавсран орж үйл үг зэргийнхээ санааг дэлгэр болгодог үг дайвар үгийн тухай дараагийн хичээлээс үзнэ үү. Толь бичигт adv гэж тэмдэглэдэг.
  7. ЯЛГАЦ ГИШҮҮН (The Article ) a, an, the гурав юм. Өмнө үзсэн бөгөөд хойно дэлгэрэнгүй өгүүлнэ.
  8. УГТЛАГА ҮГ (The Preposition [prepэ'zi~эn]) нэр үгийн зүйлийн өмнө нь угтан ороод тухайн нэрийн зүйлээ бусад үг хэллэг болон өгүүлбэр дэх үгстэй холбон өгдөг of, for зэрэг юм. Толь бичигт Prep гэж бичдэг.
  9. ХОЛБОО ҮГ (The Conjunction [kэn'dз^nk~эn]) үг, хэллэг гишүүн өгүүлбэр зэргийг холбож өгдөг and мэтийн үгийг хэлдэг. Толь бичигт Conj гэж тэмдэглэдэг.
  10. АЯЛАГА ҮГ (The Interjection [i'ntэ'dзеk~эn]) Hello, ah, oh зэрэг айх, гайхах шагших зэргийг илтгэсэн үг юм. Толь бичигт Interj гэж тэмдэглэдэг.

No comments:

Post a Comment