Monday, January 9, 2012

ADJECTIVES & ADVERBS


ХАВСРАЛ НЭР (The adjective)
Тэмдэг нэр буюу хавсрал нэр нь байнга єєрчлєгддєггүй. The great poets of England - Английн их найрагчид. гэх мэт
I . Хавсрал нэрийн харьцуулалтын зэрэг (Degrees of Comparison of the Adjective)


Зєвшєєх (positive)
Харьцуулсан(comparative)
Давуу (superlative)
Богино Vет

- er
- est
long
урт
longer
арай урт
the longest
хамгийн урт
large
том
larger
арай том
the largest
хамгийн том
Олон Vет

more
most
beautiful
гоё
more beautiful
илүү гоё
the most beautiful
хамгийн гоё
ДVрэм бус
good
сайн
Better
илүү сайн
the best
хамгийн сайн
bad
муу
worse
бүр муу
the worst
хамгийн муу
Жич : Давуу зэрэгт хавсралт нэрийн ємнє тухайлах ялгац гишүүн "the"-г хэрэглэнэ.
·         Богино үет хавсрал нэрэнд : а ) нэг үет хавсрал нэр b ) хоёрдугаар үе дээрээ єргєлттэй хавсрал нэр : (polite - politer - the politest , severe - severer - the severest) болон гийгүүлэгчийн дараа -y, -le, -er, - ow, - some -ээр тєгссєн хоёр үет хавсрал : happy - happier - the happiest, clever - cleverer - the - cleverest .
·         Олон үет хавсрал нэрэнд : a ) эхний үедээ єргєлттэй хоёр үет хавсрал нэр : cautious - more cautious - the most cautious, useful - more useful - the most useful. b ) олон үет хавсрал нэр болон хавсрал нэрийн үүргээрх нєхцєл үйл үгүүд : interesting - more interesting - the most interesting, delighted - more delighted - the most delighted.
Хавсрал нэрээс харьцуулалтын зэрэг үүсгэх бичлэгийн дүрэм :
·         "e" - ээр тєгссєн бол гээж -er, -est залгана. Жиш : fine - finer - finest, polite - politer - politest
·         үгийн эцэст гийгүүлэгчийн дараа "y" байгаа бол "y" - нь "- i -" болно. Жиш : dry - drier - driest, happy - happier - happiest.
·         Үгийн эцэст дан гийгүүлэгч байх, эцсийн гийгүүлэгчийн ємнє богино эгшиг байх, үгийн эцсийн Vе єргєлттэй байх тохиолдолд эцсийн гийгүүлэгчийг давхар бичдэг. Жиш : big - bigger - biggest, hot - hotter - hottest, fit - fitter - fittest.
Дараах хавсрал нэрүүд хавсрал нэрийн зэргийг хоёр хэлбэрээр үүсгэхдээ єєр єєр утга агуулдаг.
Зєвшєєх
Харьцуулсан зэрэг
Давуу зэрэг
Илэрхийлэх утга
Хэрэглэх жишээ
late
later
latest
Цаг хугацаа
I'll see you later - Би чамтай дараа уулзана. the latest paper - сүүлчийн баримт
latter
last
дэс дараа
the latter sentence - дараачийн єгүүлбэр, (the) last time - сүүлчийн удаа
far
farther
farthest
орон зайн
the farthest way - хамгийн хол зам
further
furthest
дVрслэл
without frther delay - цаашид саатахгүйгээр
old
older
oldest
насны ялгаа
he is older than I - тэр надаас ахмад, the oldest tree - хамгийн хєгшин мод
elder
eldest
зєвхєн хамаатан садны насны ялгаанд тодотголын VVргээр
my elder brother - миний ах, his eldest son - түүний том хүү
near
nearer
nearest
орон зайн
the nearest way to the station - буудал хүрэх хамгийн дєт зам
next

цаг хугацаа болон дэс дараа
next month - дараагийн сар. the next stop - дараагийн буудал
little
smaller
smallest
жижиг гэсэн хэмжээ
the smallest room - хамгийн жижиг єрєє
less
least
бага гэсэн хэмжээг
he drinks less wine than milk - тэр сүүг бодвол дарс бага уудаг
II . Харьцуулсан хам бVтэц
·         Ижил байдал : as - as : my sister is as big as I am - миний эгч над шиг том.
·         Ижил биш байдал : not so - as (эсвэл not as - as) : he is not so (not as) tall as his brother - тэр ах шигээ тийм єндєр биш
·         эсвэл харьцуулсан зэрэг (comparative) + than : he is bigger than his brother - тэр ахаасаа илүү том юм.
·         the - the : the further they went the worse the road was - цааш явах тутам зам муудсан.
·         the less - the less : the less you work, the less you will earn - чи бага ажиллах тусам бага мєнгє олно.
Санамж :
the former - ємнєх нь, эхнийх нь
the same the - . . . шиг адилхан
the latter - . . . сVVлчийнх нь
other than - . . . -с єєр, . . . -с ондоо
III . Хавсрал нэр нэрших нь (Substantivization of adjectives)
Хэсэг бүлэг хүмүүсийг нас, үндэс угсаа, бие бялдар, хєрєнгє чинээ гэх мэт онцлог шинж чанараар нь нэрлэхдээ хавсрал нэрийг ерєнхий буюу хийсвэр нэрийн үүргээр the - ийн хамт хэрэглэдэг ба олон тоонд хувирдаггүй.
the good
сайчууд
Хавсрал нэрээс үүссэн ерєнхий нэр үгээс онцолж тодорхой бүлэг хүн, хэн нэг хүнийг нэрлэхдээ man / woman, boy / girl, gentleman / lady, person / people гэх мэт тєлєєний үг хэрэглэдэг. Жиш : the blind women, the poor person, poor people . . . гэх мэт
the blind
хараагүйчүүд
the poor
ядуучууд
"-sh", "-ch'' - ээр тєгссєн яс Үндэс заасан үгс нь олон тооны хэлбэрт хувидаггүй ба эдгээрээс тодорхой нэг хүнийг яс үндсээр нь онцлохдоо man / woman, gentleman / lady - ийн тусламжтайгаар нэрлэдэг.
Жиш : the English - an Englishman, the French - a French lady, the Scotch - two Scotchmen, the Dutch some Dutchmen
Зарим яс
үндэс заасан үгс нь олон тооны хэлбэрт байдаг. Жиш : (the) Americans, (the) Germans, (the) Russians
IV . Хавсрал нэрийг хэрэглэх хэлбэр
1.    Хавсрал нэр нь нэр үємнє орж тодотголын үүрэг (attributive use) гүйцэтгэнэ. Жиш : This is an interesting book. - Энэ бол сонирхолтой ном. They live in the old house. - Тэд хуучин байшинд амьдардаг.
2.    Хавсрал нэр нь Үйл үгийн ард орж єгүүлэхүүний хэрэглээ (predicative use) болдогв Жиш : This book is interesting. - Энэ ном сонирхолтой. Their house is old. - Тэдний байшин хуучин.




ҮЙЛ ХАВСРАЛ (Adverb)
Дайвар Vг буюу хавсрал нь Vйлийн шинж чанар, байр, байдал, цаг хугацаа, зэрэг, давтамжийг заадаг.
I . Үйл хавсрал үүсгэх хэлбэр
Adjective + ly = Adverb , Хавсрал нэрэнд ихэвчлэн "- ly" залгаж үүсмэл Үйл хавсрал үүсгэдэг ба дараах дүрмийг баримтлана.
1.    Хоёр ба түүнээс дээш үетэй хавсрал нэрийн сүүлийн гийгүүлэгч + "- y" бол "-y"-ийг "-i" -ээр солино. Жиш : happy - happily, easy - easily.
2.    Нэг үетэй хавсрал нэрийн "-y" -ийг хэвээр хадгалж болно. dryly ба drily,
жич : gay - gaily байх тохиолдол бий.
3.    Дараах үгүүдийн -e тєгсгєлийг гээнэ. true - truly, whole - wholly, due - duly, noble - nobly
4.    full - fully
5.    хавсрал нэр нь "- ic" тєгсгєлтэй бол "- ally" -г залгаж үүсгэнэ. Жиш : fantastic - fantastically, diplomatic - diplomatically
Анхаар! Хавсрал нэр нь "-ly" тєгсгєлтэй бол in a . . . manner (way) бүлэг үгс ашиглан сольж болно. Жиш : in a friendly manner; in a lovely way
Хавсрал нэр болон үйл хавсралын адил хэлбэрүүд байдаг. Жишээ нь цаг хугацааг заахад "-ly" : early, daily, weekly, monthly, yearly . . . гэх мэт
Гэвч ижил хэлбэртэй боловч єєр єєр утга илэрхийлдэг. Жишээ нь

pretty
only
still
very
Хавсрал нэр (adjective)
хєєрхєн
цорын ганц
нам гүм
жинхэнэ, үнэн, яг
үйл хавсрал (adverb)
нэлээд
зєвхєн, ердєє
бас ч, арай ч
тун, маш, их
Зарим "-ly" дагавар авч үүссэн үйл хавсрал үндсэн утгаа гээдэг тохиолдол бий. Жиш : hardly - чүү чамай, арай ядан ; nearly - бараг, шахуу
Санамж : " маш их" = very - нь хавсрал нэр болон үйл хавсралын ємнє хэрэглэгддэг : very good, very badly,
(very)
much
үйл үгэнд : I thank you very much.
Санамж : Хавсрал нэр (Adjective) нь үйл хавсралын (adverb) оронд дараах байдлаар илэрхийлэгддэг : to work hard - их ажиллах, to walk slow - явган удаан явах, to talk loud (low) - чанга ярилцах, to spell right (wrong) - зєв (буруу) дуудах, to feel happy - аз жаргалыг мэдрэх, to stop short - түр зогсох
II . Үйл хавсралын харьцуулалтын зэрэг
(Degrees of Comparison of the adverb)
1.    Олон үет харьцуулалтын зэрэг : ("-ly" -ээр үүссэн бүх үйл хавсрал "more, most" - ийг авч)
brightly - more brightly - most brightly ; slowly - more slowly - most slowly
2.    Богино үет харьцуулалтын зэрэг : ("-ly" залгаж үүсээгүй буюу үндсэн үйл хавсрал "-er, est" авч)
soon - sooner - soonest ; often - oftener - oftenest ; early - earlier - earliest
3.    Дүрэм бус харьцуулалтын зэрэг :
well - better - best ; badly - worse - worst ; little - less - least ; much - more - most
late -
latter - last ; far - farther (further) - farthest (furthest) ; near - nearer - nearest (next)
III. Vйл хавсралыг хэрэглэх хэлбэр
Үндсэн дүрэм : Үйл хавсрал нь хэзээ ч єгүүлэхүүн болон тусгагдахууны хооронд байрладаггүй.
Єгүүлбэрт байрлах дүрэм :
1.    Єргєлттэй Vйл хавсрал (байрлал, тодорхой цаг заасан үйл хавсрал болон байдал заасан єргєлттэй үйл хавсрал) нь єгүүлбэрийн эхэнд буюу эцэст байрлана. (єргєлт анхаар!) Жишээ нь :
Байрлал заасан : in 1999 we went to London
Тодорхой цаг заасан : I met him yesterday.
Байдал заасан : We thanked him heartily
2.    ЄргєлтгVй Vйл хавсрал (тодорхой бус цаг заасан Vйл хавсрал болон байдал заасан єргєлтгVй Vйл хавсрал) нь жирийн одоо цаг бол Vйл Vгийн ємнє, нийлмэл цаг бол эхний туслах Vйл Vгийн ард байрлана. Жишээ нь :
Тодорхой бус цаг : She allways heard the child cry. - Тэр хVVхэд уйлахыг Vргэлж сонсдог байсан.
I have often been in America - Би дандаа Америкт байсан
Байдал заасан : I did not quite understand you. - Би таныг ердєє ойлгонгVй.
3.    ЄгVVлбэрт олон Vйл хавсрал байх бол байрлал нь : Байдал + байр + цаг гэсэн дараалалтай байна. Жишээ нь : We arrived safely in London yesterday.

No comments:

Post a Comment