Суут яруу найрагч, их соён гэгээрүүлэгч В. Инжинаш нэгэнтээ “ Буулгаагүй модонд хурц сүх, хөрөө хэрэгтэй, буулгаж унагасан модонд уран модчин хэрэгтэй.Байгуулаагүй төрд баатар жанжин хэрэгтэй, байгуулж босгосон төрд БАГШ мэргэд хэрэгтэй ” гэж хэлсэн байдаг.
Аливаа зүйлд хүнийг сургана гэдэг
хэцүү ажил шиг санагдана. Тэр тусмаа эрдэм мэдлэгийг оюун ухаанд нь мартагдахгүйгээр хийж бүхий л амьдралынх нь туршид хэрэглэх чадвар дадалтай болгоно гэдэг амаргүй ээ. Энэ бол багшийн хөдөлмөр юм. Хүн болгон багш сурган хүмүүжүүлэгч болж чадахгүй гэж би боддог. Багшийн ажлыг чин сэтгэлээсээ энэ ажилд дуртай хүүхдийг бас үнэхээр хайрлаж чаддаг, тэднийг ойлгож чаддаг хүн л хийж чадах байх. Багш хүн цаанаасаа төрмөл байдаг гэж нэрт яруу найрагч Т. Галсан хэлсэн байдаг. Энэ үнэхээр үнэн үг шиг санагдана. Аав ээжийн булбарай бяцхан үрсийг цэвэрхэн цагаан цаас шиг оюун ухаантай нь хүлээн авч балчир ухаанд нь эрдэм номын үрийг суулгах хамгийн хэцүү даваа, түүнээс цааш олон төрлийн шинжлэх ухааны нарийн мэдлэг мэдээллүүдийг алхам алхамаар өгсөөр орчин үеийн өндөр мэдлэгтэй, улс орныхоо ирээдүйн эзэн, иргэн болон төлөвшдөг энэ л бартаат замын хэсэг бүрт багш сурган хүмүүжүүлэгчид л үүргээ нэр төртэй сайн биелүүлсээр байдаг. Багшийн хүнд хүчир хөдөлмөрийг төр засаг тэр бүр үнэн зөв шударга үнэлэхгүй байх шиг. Бас багш мэргэжилийг сонгож буй хүмүүст үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээ ч дутмаг байх шиг. Өнөөдөр сайн багшаас сайн суралцагч төрнө. Тэр сайн суралцагчийг төрүүлэхийн тулд л багш бүр хөдөлмөрлөж байгаа гэж боддог. Хэзээ ч ямар ч үед хийх ажлаасаа ухрах эрхгүй хүмүүс бол багш нар ,тэд хэзээ ч ажлаасаа хоцрох эрхгүй , тэд худлаа ярих учиргүй, тэд зүй бус авирлах, шударга бус үйл хийх ,тэд бусад шиг дураараа байх эрх нь хязгаарлагдмал гэхдээ тэд бусдыг сурган хүмүүжүүлэх ажил үйлсдээ үнэнч, үргэлж нийгмийн тэргүүн эгнээнд явдаг хүмүүс тэд бусдын л адил хүн гэхдээ үүрсэн ачаа нь хүнд , хүлээсэн хариуцлага нь ихээхэн өндөр тийм л эгэл жирийн мөртлөө эгэлгүй хувь заяатай хүмүүсээ!
НОМ ДОР МӨРГӨМ ҮҮ! БАГШ ДОР СӨГДӨМ ҮҮ!
No comments:
Post a Comment