Tuesday, November 1, 2011

ХЭРХЭН СТРЕССТ АВТАХГҮЙ БАЙЖ БОЛОХ ВЭ???

Амьдрал өөрөө адармаатай тоглоом харин бид тэр тоглоомыг тоглогчид. Харин тэр тоглоомын дүрмийг мэддэг бол та хожино бас жаргалтай байх юм. Яг одоо таны бүх зүйл бүтэхгүй мэт санагдаж сэтгэлээр унаж хаа нэг газарт нуугдмаар санагдаж байна уу? Энэ бол стресст орсны нэг хэлбэр.


Гэхдээ бидний стресс гэж албан ёсоор нэрлэдэг тэр зүйл яг юу юм вэ? Ердөө л бидний сэтгэлийн өвчлөл байдаг. Өөрөөр хэлбэл бид стресс гэдэг зүйлтэй гар барин өөрсдөө эвлэрдэг гэсэн үг юм. Тэгэхээр сэтгэлээ санаагаа зөвөөр удирдахад бид суралцах хэрэгтэй.

1.Цаг-зохицуулалт
Их хялбархан үзэг цаастай найзал. Төлөвлө бич. Хэрэв та бичих дургүй бол гар утас, ipod гээд техникээ ашигла. Төлөвлөсөн бүхнээ цагт нь хийх шаардлагыг өөртөө өндөр тавь.
2.Бодит-үнэнийг хүлээн зөвшөөр.
Хэн нэгэн араар тань муулж, ажлын газрын дарамт танийг зовоож байна уу? Уртхан амьсгаа аваад ингэлээ гээд амьдрал зогсохгүй гэдгийг өөртөө хэл. Тайвширч бүхнийг хүлээн зөвшөөрч өөр өнцгөөс харсныхаа дараа шийдлээ олоорой.
3. Өдрийн тэмдэглэл.
Энэ бол өдөр тутам стрессдэхгүй байх шилдэг арга юм. Хүн өдөр тутам өөрөө ч мэдэлгүй олон жижиг бухимдалыг сэтгэлдээ хадгалдаг. Энэ нь яг л замаг мэт тантай удаан хугацаанд наалдаж явахад бухамдлыг уур уцаар, гомдол болгон хувиргадаг. Эсвэл хэн нэгэнтэй өдөр юу болсон, ажил хэр явж байгаа талаараа зүгээр л ярилц.
4. Өдөр тутмын хэсэг амралт.
Ердөө л 15 минутийг өөрийнхөө эрүүл, эрч хүчтэй байхад зарцуул. Та хэн байх нь огтхон ч хамаагүй 15 минутийн турш гар хөлөө хөдөлгөж, хөдөлгөөн хий. Ажлын байран дээрээсээ түр гараад сууж босож бие организмаа сэргээгээрэй. Харин та дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа ажлын бүтээмж хэрхэн дээшилснийг гайхах болно.
5. Хэтрүүлэн идэхээс татгалз.
Хоол боловсруулах эрхтэний хэвийн бус үйл ажиллагаа хүний сэтгэл санаатай шууд холбогддог. Та байнга хэтрүүлэн идэх зуршилтай бол аливаа юм бүхэн дутагдалтай, таны бухимдалыг хүргэсэн гутранги харагдах болно.
6. Өөртэйгээ ярилцах нь.
Хүн бүхний хувьд дарга цэрэг, одод хүртэл өөрийн бэрхшээл зовлон баяр гунигийг тээж явдаг. Бид бүхэнд дотоод хүнтэйгээ ярилцах зайлшгүй шаардлага байх ёстой. Миний хийж байгаа бүхэн надад үнэхээр хэрэгтэй юу? Би ажилдаа дуртай байж чаддаг уу? гэх мэт өөртөө эргэлзээтэй байгаа бүхнээ өөрөөсөө асууж хариултыг нь ол. Өөрийгөө хүндэтгэдэггүй хүн хэний ч хүндэтгэлийг олж чадахгүй.
7. Төсөөлөлөө ашиглах нь.
Урт амьсгаа авах нь хүнд тайвшралыг авчирдаг. Хэрэв та стресстэй нөхцөл байдлаас гарч чадахгүй байгаа бол өөрийн төсөөлөлөөр тайван амгалан тэр байдлыг бий болгож болно.Өөрийн хамгийн дурсамжтай сайхан үеийг бодох эсвэл үзэсгэлэнт байгаль, хайрлаж хүндэтгэдэг хүнээ ч төсөөлөн бодож болно. Уурлаж байгаа үед мэдээж энэ нь хэцүү гэхдээ хэзээд боломжтой.
Өөр нэгэн нийтлэг стресс бол олны өмнө гарах, чухал шалгалтанд орох гээд аливаа томоохон үйл явдлын өмнө сэтгэл тавгүйтдэг. Энэ үед мөн та төсөөллөө ашигла. Шалгалтанд хэрхэн амжилттай орж байгаа, хэрхэн бүгдйиг байлдан дагуулж байгаагаа нүдэндээ харагдтал сайхнаар төсөөл. Таны төсөөлөл биелэнэ гэдэгт итгэлтэй байгаарай.
8. Стресс давах арга техник
Хүн бүхэн өөртөө тохирох өөрийн стресс зохицуулалтын аргатай байж болно. Жишээ нь: Төсөөллийн аргыг ашигладаг байх. Та сайхан дурсамжтай үе, сэтгэл догдлуулсан мөчүүдээ өөртөө хадгалж хүссэн үедээ дууддаг байж болох юм.
Мөн 2 гарынхаа алгыг өдөрт хэд хэдэн удаа хооронд нь халуун оргитол үрэх нь бие махбодоос таагүй бодлуудыг зайлуулахаас гадна арга билгийн нэгдэл болох хүний оюун бодол сэтгэлийг ариусгаж өгдөг байна.

1 comment:

  1. You wrote the ways of losing stress. When i was a student, i always used to write a diary. it is very useful way i know it. Also you can sing a song loudly and chat with close friends. If you always communicate freely with others, you never feel stress.

    Let's step together for success.

    ReplyDelete