Sunday, November 20, 2011

Ганцхан ширхэг нимбэг таны бүх асуудлыг шийдчихнэ.

         Нимбэг гэж чухам ямар жимс болохыг Европт зөвхөн XVIII зууны үед л мэджээ. Арабчууд Францын хаанд бэлэг болгож цөөн тооны нимбэгний модыг бэлэглжээ. Хаан бэлгийг ойшоож үзээгүйгээр барахгүй, түүнийг дорд үзлээ хэмээн гомдож жимснийх нь бүх исгэлэн шүүсийг шахаж хаяхыг албатууддаа тушааж гэнэ. Гэвч ордны авхаалжтай гоо хатагтай нар далайн чанадаас ирсэн жимсний хачирхалтай сайхан үнэрийг үнэрлэж үзээд, тэдгээр жимсний
найрлагатай биенд түрхэх анхилам үнэртэй бэлдмэлийг хийх болжээ. Мөн ордны ноёд, хатагтай нарын дунд нимбэгний хальсыг зажлах заншил дэлгэрсэн бөгөөд энэ нь халуун янаг үнсэлтийн өмнө амны хөндийг ариутган цэвэрлэж, тааламжтай сайхан үнэрийг өгдөг байжээ.
Зуу насалж мөнх залуугаараа байна.
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Ингэснээр танд үрчлээ нэмэгдээхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.

Нимбэгээр арьсаа арчихын ашиг тус
Нэг харамсалтай зүйл бол насны онцлогоос хамааран гарах нөсөөт толбо юм. Өдөр тутам өглөө, оройд биеийнхээ санаа зовоосон хэсгүүдэд нимбэгийн шинэхэн шахсан шүүсээр үрж арчаад байвал толбо аяндаа цайрч эхэлнэ. Үлдсэн хальстай хэсгээр хумсаа зүлгэж болно. Тэгвэл хумс тань үзэмжтэй сайхан болох бөгөөд хугарамхай байх нь багасна.

Баян Ромчуудын дуртай жимс
Эртний Ромын язгууртнуудын эхнэрүүд олон шалтгааны улмаас өдөржингөө сэтгэл зовох болжээ. Тэдний ичих нүүргүй нөхрүүд байсхийгээд л бие биенийхээ эсрэг далдуур хөнөөх ажилгааг явуулж, хөнжилдөө хөлөө жийлцэж байлаа. Тэдэнд амьдралын тэсвэр хатуужил, сэтгэл санааны тэнцвэртэй байдал, урам зоригийг нимбэгний шүүстэй амтат ундаа өгчээ. Энэ ундааг бэлтгэх тун амархан 1 стакан халуун усанд 1 нимбэгний шүүс, 1 халбага зөгийн бал хийнэ. Энэ ундаа нь өдрийн турш үйлчилдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ ундааг өглөө эрт хэн ч таны уур бухимдлыг хүргээгүй байх үед уух хэрэгтэй. Ийм эмчилгээг сар хийсний дараа таны өөрийгөө эзэмдэх чадварт маш сайн нөлөөлнө.
Задгай энгэртэй даашинзанд дуртай бол
Нимбэгний исэллэг хүчил нь шар үсний сүвүүдийг багасгаж, жижиг үрчлээсийг арилгах бөгөөд арьсыг илүү толигор, үзэмжтэй болгоно.

Жимсний хүчил нь үсийг сайхан өнгө орууулна

Хэрвээ үсний эмчилгээний бальзамыг байнга хэрэглэснээр үс тослог, хэтэрхий хүнд болвол нимбэгний хүчилтөрөгчтэй шампунь хэрэг болно. Энэ нь үсийг хатуу усаар угаасны дараа үлдэх хагийг арилгах бөгөөд үсний жинхэнэ өөрийнх нь өнгийг оруулж хуйхны эвэрлэг хайрсыг бэхжүүлж өгдөг.

Хөөрхий мөр минь . . .

Таны арьс наранд хэт шарагдсан бол танай хөргөгчид жижигхэн ч болов нимбэг байвал маш сайн хэрэг. Түүнийг нимгэхэн дугуй хэлбэрээр хэрчээд, хэрчмүүдийг наранд шарагдсан арьсан дээрээ тавь. Арьсны халуун нь маш түргэн буух болно.

Эмчилгээний уур
Нүүрэнд гарсан батга, бээжрүү маш их сэтгэл зовоодог. Гэвч энэ тохиолдолд уураар нүүрээ утах нь үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ. Түмпэнд маш халуун ус хийгээд дээр нь 5 дусал нимбэгний шүүс, мөн 3 дусал ургамлын тос нэмж хий. Бэлтгэсэн халуун усан дээрээ нүүрээ ойртуулан тонгойж толгойгоо нүүр гарын алчуураар бүтээ. Ингээд 10-15 .минут уураар утаад дараа нь ширүүн сальфеткаар нүүрээ дарж арчина.

Турахыг хүссэн хүн бүрт
Нимбэгний шүүстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд үйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Голливудын одод үүнийг хэрэглэх дуртай. Ногоо, жимсний шүү
с бэхний толбыг нимбэгний хүчил түргэн хугацаанд арилгадаг. Хатаасан нимбэгний хальс нь цагаан эрвээхэйнээс хамгаалах маш тохиромжтой хэрэгсэл болдог.

Ядарсан үед    

Удаан явснаас хөл их ядарсан үед нимбэгний хэрчсэн хэрчмүүдээр хөлөө үрж арчвал түргэн хугацаанд сэргэж ядаргаа гардаг.


1 comment:

  1. Saihan zuvluguu bna. Eruul mended heregtei zuvluguu olniig oruulaarai

    ReplyDelete