Англи хэл нь үгсийн арван аймагтай. Үүнд:
- НЭР ҮГ (The noun [naun]) teacher, pencil ... гэх мэт хүн юмны нэрийг заасан үгийг хэлнэ. Нэр үгийг толь бичигт англиар n гэж тэмдэглэдэг.
- ХАВСРАЛ НЭР (The Adjective [эеdзiktiv]) old, large... гэх зэрэг нэр үгт хавсарган тухайн нэр үгийн бэлэг шинжийг заадаг үг юм. Толь бичигт a, adj гэж 2 янзаар тэмдэглэдэг.
- ТӨЛӨӨНИЙ ҮГ (The Pronoun ['prounaun]) I, we, you, she, he ...гэх мэт бусад нэр үгийг орлон төлөөлөн заах үг болно. Толь бичигт pron гэж тэмдэглэдэг.
- ТООНЫ НЭР (The Numeral ['nju:mэrэl]) one, two, second ... гэх мэт тоо хэмжээ, дэс дарааг заадаг үг юм. Толь бичигт num гэж бичнэ.
- ҮЙЛ ҮГ (The Verb ['vэ:b]) to study, to work... гэх мэт үйл хөдлөлийг заадаг үг болно. Толь бичигт v гэж тэмдэглэдэг бөгөөд, заримдаа vt гэж хураангуйлсан нь тийм юмыг тэгнэ, ийм юмыг ингэнэ гэсэншиг юманд хандсан үйл үг буюу хэл зүйн нэрээр ТУСАХ ҮЙЛ ҮГ (transitive verb [t ra:nsitiv vэ:b]) гэсэн үг. Мөн заримдаа vi гэж бичсэн байдаг нь дээрхийн эсрэг буюу эс тусах үйл үг (intransitive verb [in'tra:nsitiv vэ:b ]) гэсэн санааг илэрхийлдэг.
- ДАЙВАР ҮГ буюу ҮЙЛ ХАВСРАЛ (The Adverb ['эеdvэ:b]) hard, very .. .гэх мэт үйл үг хавсрал нэр зэрэгт хавсран орж үйл үг зэргийнхээ санааг дэлгэр болгодог үг дайвар үгийн тухай дараагийн хичээлээс үзнэ үү. Толь бичигт adv гэж тэмдэглэдэг.
- ЯЛГАЦ ГИШҮҮН (The Article ) a, an, the гурав юм. Өмнө үзсэн бөгөөд хойно дэлгэрэнгүй өгүүлнэ.
- УГТЛАГА ҮГ (The Preposition [prepэ'zi~эn]) нэр үгийн зүйлийн өмнө нь угтан ороод тухайн нэрийн зүйлээ бусад үг хэллэг болон өгүүлбэр дэх үгстэй холбон өгдөг of, for зэрэг юм. Толь бичигт Prep гэж бичдэг.
- ХОЛБОО ҮГ (The Conjunction [kэn'dз^nk~эn]) үг, хэллэг гишүүн өгүүлбэр зэргийг холбож өгдөг and мэтийн үгийг хэлдэг. Толь бичигт Conj гэж тэмдэглэдэг.
- АЯЛАГА ҮГ (The Interjection [i'ntэ'dзеk~эn]) Hello, ah, oh зэрэг айх, гайхах шагших зэргийг илтгэсэн үг юм. Толь бичигт Interj гэж тэмдэглэдэг.
No comments:
Post a Comment