Tuesday, November 1, 2011

Бүхий л өвчний 80 орчим хувь нь хүний биед ус дутагдсанаас буй болдог

             Хүний бие организм үндсэндээ уснаас бүрддэг. Нийт өвчний 80 орчим хувь нь бие организмд ус дутагдсанаас буй болдгийг эрдэмтэд тогтоожээ.
   Хүн байгаль хоёр хүйн холбоотой. Дэлхийн гадаргын 70 хувь нь ус байдаг бол бидний биеийн 70 хувийг ч мөн ус эзэлдэг. Эхээсээ дөнгөж мэндэлсэн хүүхдийн биеийн жингийн 80-90 хувь нь уснаас бүрддэг бол насанд хүрэх үед 70 хувь хүртлээ өсч, өтлөх цагт 65-50 хувь болтлоо буурдаг байна.

Хүн амьсгалах, хөлрөх, бие мах бодийн физиологийн дотоод үйл ажиллагааны явцад өдөртөө 2.5 л шингэн алдаж байдаг аж. Биед ус дутагдсаны анхны шинж тэмдэг нь тогтмол ядрах, бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдгүүд юм. Организмд ус дутагдсанаас болж бодисын солилцооны төрөл бүрийн өвчин, биеийн температур нэмэгдэх, булчингийн ажиллагаа сулрах, хөдөлгөөний эвсэл муудах, тэсвэр хатуужил муудах, инсульт болон инфарктын магадлал өндөрсөхөөс гадна хамгийн түрүүнд нүүр хэсэгт үрчлээ сууж эрт хөгширч эхэлдэг байна.

Хүний бие организм шингэн бүтэцтэй олон мянган триллион эсээс тогтдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усанд исэлдэн ангижрах чадвар, гадаргуун таталцал, хүчил шүлтийн тэнцвэрт харьцаа, эрдэсжилт, усны бүтэц зэрэг маш олон шалгуурыг тавьдаг ч бидний хэрэглэж буй ус үнэндээ тэнцдэггүй.

Нууцгүй хэлэхэд бид ахуйн зориулалттай усаар ундаалж байдаг. Дэлхий нийт энэ байдлаас гарах гарцыг хайн янз бүрийн шүүлтүүр, элдэв төхөөрөмж бий болгож байгаа боловч эдгээр нь дээрх таван шалгуурын нэг, хоёрхон үзүүлэлтэд нөлөө үзүүлэх төдий байдаг аж. Учир нь ямар ч шүүлтүүр усны найрлагад байгаа хлорыг саармагжуулж чаддаггүй. Харин усан дахь эрдсийн агууламжийг бууруулах тал бий.

Дээрх таван шалгуурыг хангасан ус нь хүний бие организмд 100 хувь шингэдэг. Учир нь хүний бие организмын дотоод дахь шингэний шинж чанартай тохирдог болохоор ийм л усыг хүний бие организмыг бүрдүүлж буй эс шаардаж байдаг. Ийм усыг биологийн хэрэгцээт амьд ус гэдэг.

Харамсалтай нь бид зөв усыг уулгүй, өөр төрлийн шингэнийг дэндүү их хэрэглэдэг учир өвчлөлд өртөж, цагаасаа эрт хөгширч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалгуурт тохирох ундны устай газар дэлхийд хоёр л бүртгэгдсэн байдаг.

Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр баяжуулснаар биологийн хэрэгцээт амьд усыг бий болгож, дэлхийн аль ч өнцөг буланд очихдоо халааслаад явж болох боломжтой болсныг та бүхний сонорт хүргэе.

Бие мах бодийн маань 70 хувийг эзэлж буй биеийн шингэн орчноо эрүүлжүүлэхээс л та бидний эрүүл мэнд эхэлнэ. Усаар дамжуулж бид, бүх төрлийн тэжээлүүдээ авч, усаар дамжуулж организмд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж байдгийг сайн ойлгож авах хэрэгтэй. Ус маань тэр чигээрээ амьд ертөнц бөгөөд сайн, муу аливаа зүйлийг дамжуулж байдаг. Өөрөөр хэлбэл ус мэдээллийг сайн шингээдэг өөрийн гэсэн ой тогтоолттой юм.

Усны чанараас эрүүл мэндийн байдал, бодисын солилцооны түвшин, ажиллах чадвар, мөн хүний сэтгэл санаа ч хамаардаг. Японы нэрт эрдэмтэн Эмото Массару хэлэхдээ: “Ус хүний сэтгэл санааны өчүүхэн өөрчлөлтийг ч мэдэрдэг” гэжээ.

Эртний Грекийн нэрт эмчлэгч эмч доктор Авиценна хэлэхдээ: Хүний амьдралын намтар бол түүний “хаталтын түүх” юм. “Хөгшрөлт бол хуурайшилт” хэмээн бичжээ. Хүн хоногт өөрийн биеийн жингийн 1 кг тутамд 30 мл биологийн хэрэгцээт усаа хэрэглэж чадвал эрүүл байх боломжтой. Хүн өөрийн жинд тохирсон биологийн хэрэгцээт амьд усыг ууснаар өдөрт 1.5 л шээс ялгарч байвал биеэс бохир хорт бодисууд сайн гадагшилж байгаа хэрэг юм.

Халдварт өвчин, тахал зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд 1904 оноос усыг хлоржуулж эхэлсэн. Энэ нь тийм төгс арга биш байжээ. Хлор нь халууны боловсруулалтад орох үедээ нэн хортой нэгдэл болон задарч даралт ихсэх, харшил, хавдрын өвчнүүд, дотоод шүүрлийн гэмтлүүд тэр тусмаа бэлгийн сулралд хүргэх зэрэг хорт нөлөөг үзүүлдэг байна. 50 настай хүн ойролцоогоор 16 кг хлор, 2 кг нитрат, 2 хоолны халбага хөнгөн цагаан зэрэг бусад хорт нэгдлүүдийг ууж хэрэглэсэн байдаг гэсэн тооцоог эрдэмтэд гаргасан.

Иймд бид, тэр тусмаа хүүхэд залуучууд маань зөв усыг хэрэглэдэггүй, мэддэггүйгээс хүүхэд залуучуудын дунд өвчлөл их байна. Шинэ төрсөн нярай хүүхэд элдэв эмгэгтэй төрж, хүүхэд залуус маань 40-өөс дээш насныханд илэрдэг байсан ясны сийрэгжилт яс ургалт гэж оношлогдох болсон нь харамсалтай байна.

Ундаа, жимсний шүүс, кофе цай зэрэг нь ус биш хоол юм. Организм эндээс хэрэгцээт усаа ялган авч хэрэглэхийн тулд, бүр их эрчим хүч, байгаа жаахан эрдэс, кальциа зарцуулдаг учраас хүүхэд залуучууд маань эрдсийн дутагдлаас үүдсэн элдэв өвчин эмгэг хүндрэлүүдтэй болдог.

Хүн бол төгс зохион байгуулагдсан хамгаалалт дархлаатай гэдгийг мэдэх хэрэгтэй. Бидний элэг, бөөр, арьс нь маш өндөр ачаалалтай ажиллаж, бие организмд хуримтлагдсан бүх хорыг биеэс зайлуулж байдаг. Гэтэл бид эдгээр эд эсийнхээ хэвийн ажиллагааг нь хангахын тулд гадны биет болох нян бактери вирүс шимэгчдээс цэвэрлэн, хэрэгцээт шим тэжээлээр нь бүрэн хангаж, бага ч гэсэн дэм өгч чадсан билүү.

No comments:

Post a Comment